УЕП М.Энх-Амгалан: Гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүдийг шалгана

2018 оны 11 сарын 07
УЕП М.Энх-Амгалан: Гэм буруутай нь тогтоогдвол УИХ-ын гишүүдийг шалгана

Өглөө эхэлсэн (2018.11.07) УИХ-ын нэгдсэн хуралдаанаар УЕП-оос 2018.11.05-ны өдөр ирүүлсэн УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түтгэлзүүлэх асуудлыг хэлэлцэж байна. Хуралдаан дээр Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж:

-УЕП-ын мэдээлэлд бол энэ асуудал жилийн өмнө хэрэг бүртгэл дээр энэ хэрэг ирсэн гэж байгаа. Сүүлийн хэд хоног маш эрчимтэй явагдсан гэж байна. УИХ-ын Байнгын хороод хуралдаад асуудал дөнгөж мөрдөн байцаах шатанд явагдаж байхад бүрэн эрхийг татгалзуулах боломжгүй гэв.

Үүний дараа УИХ-ын гишүүн асуулт асуув.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Өнөөдөр прокурорын жижиг тайлбар гарсан байна. Энэ хэрэгт УИХ-ын дөрвөн гишүүнийг шалгаж байгаа гэж байна. Тэр хүмүүс хэн бэ. Мөнгө угаасан хэрэг байгаа юм уу. Өргөтгөн шалгах уу. Шалгалт хэр удаан үргэлжлэх вэ. Нам нь даалгавар биелүүлснийх нь хувьд Б.Батзориг гишүүнийг авч үлдэж байна гэж би ойлгож байна. Тэгвэл захиалагч нь хэн бэ? ЖДҮХС-ийн зээл авсан хамаарал бүхий компанидаа гээд байгаа. Хамаарал бус компанидаа авч өгсөн байгаа. Сонгуулиар мөнгө авчихсан компаниуддаа зээл аваад өгсөн.

УЕП М.Энх-Амгалан: Прокурорын байгууллагаас ямар тодруулга хийснийг мэдэхгүй байна. Дөрвөн гишүүний асуудал байгаа гэж байна. Гэхдээ эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж байгаа ганц л гишүүн байгаа. Б.Батзориг гишүүнд хэрэг үүсгээд шалгаж байгаа. Цаашдаа шалгалтын явц ямар болохыг мэдэхгүй байна. Намын даалгавар өгсөн, захиалагчийг шалга гэсэн юм асууж байна. Одоогоор ийм юм алга байна. Хэрвээ ийм юм тогтоогдвол шалгана. Цаашдаа гэм буруутай нь тогтоогдвол гишүүдийг шалгана. Шалгалт хэдий хугацаатай явахыг хэлж мэдэхгүй. Нөхцөл байдал, цар хүрээнээс болно. Нэлээн өргөн хүрээтэй шалгалт явж байгаа. Зөвхөн ЖДҮДС биш өөр сангуудыг шалгах үүрэг ирсэн байгаа.

Хууль зүйн байнгын хорооны дарга Ш. Раднаасэд: УИХ-ын Дэгийн хуулийн дагуу УИХ-ын гишүүн Байнгын хорооны гишүүдийн 80 хувь нь хаалттай явуулна гэж үзээд хаалтттай хуралдсан.

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж: Хоёр байнгын хорооны хуралдаанд аль алинд нь АН-ын төлөөлөл оролцсон. Хоёр байнгын хорооноос хоёуланд нь 100 хувь санал нэгтэй дэмжсэн.

УИХ-ын гишүүн О.Баасанхүү: Үнэхээр мөнгө угаасан уу гэдгийг мэдмээр байна. Хамааралгүй компани байна уу гэдгийг шалгах уу. Ер нь шалгаж дуусахад хэдий хэр хугацаа шаардлагатай вэ?

УЕП М.Энх-Амгалан: Шалгалтын хугацааг хэлж мэдэхгүй. Нэлээд өргөн хүрээтэйгээр шалгалт явагдаж байгаа. Нэг мөр оруулж ирнэ гэдэг чинь өөрөө сайн дурын асуудал биш. Энэ чинь хууль, нотлох баримт дээр үндэслэгдэж оруулж ирдэг гэдгийг гишүүн өөрөө сайн мэдэж байгаа байх.

Та бүгдийн баталсан хуулиар бид ажиллаж байна. Хуулиа нарийн болгох хэрэгтэй. Та бүгд дандаа л Хууль зүйн сайдаас асуудаг. Хууль зүйн сайд үүнийг мэддэггүй юм. Хөндлөнгөөс оролцох л юм бол өөрөө хариуцлага хүлээх ёстой болно. Хууль зүйн сайд мөрдөн байцаалтанд оролцох эрхгүй. Би хууль дээр нөхцөл байдал тогтоогсдон учраас яллагдагчаар татлаа. Сүүлийн үед би гурав дахиа асуудал оруулж ирж байна. Эхний хоёрт татгалзсан хариу өгсөн. Одоо дахиад энэ хэрэгт ямар хариу өгөхийг мэдэхгүй юм. Түтгэлзүүлж байгаад шалгагдаж байгаа хүн, жирийн иргэн хоёр шал өөр. Шударга ёсыг тогтоохын тулд би энэ асуудлыг оруулж ирж байна. Хууль зөрчиж байгаа хүнийг л шалгадаг үүрэгтэй хүн.

Цаад талыг нь өөрчлөх янзлах асуудал нь миний асуудал биш ээ, та нарын ажил. Та нарын баталж өгсөн хуулиар явж байгаа.

УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: М.Энх-Амгалан прокурор үнэхээр том юм байна. Их хуралд орж ирээд бүгдийг нь загнаад л. Уг нь та бидэнд ажлаа тайлагнах ёстой. Та битгий энд том дуугараад бай. Тэгвэл бид хулиа өөрчлөе. Яаж өөрчилбөл болохоор байна. Бид өөрчлөө

УЕП М.Энх-Амгалан: Гишүүн намайг буруу ойлгосон юм шиг байна. Би угаасаа ярихаараа ингэж яридаг юм. Би чанга дуутай учраас ий м ойлголт төрүүлдэг байх. Прокуророос өгсөн саналаас гурван хувь нь л орсон шүү. Эрүүгийн бодлогын асуудал үнэхээр унасан шүү.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх