МАН-ын бүлэг хуралдана

2018 оны 11 сарын 06
 МАН-ын бүлэг хуралдана
УИХ өнөөдөр үдээс өмнө Б.Батзоригийг Засгийн газрын гишүүнээс чөлөөлөх асуудлыг хэлэлцэн, олонхийн саналаар огцруулсан. 

Тэгвэл үдээс хойш МАН-ын бүлэг мөн л Б.Батзориг гишүүнтэй холбоотой асуудлаар хуралдахаар болсон байна. Тус бүлгийн хуралдаанаар УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх юм. Улсын Ерөнхий прокуророос Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Хуулийн дагуу уг саналыг 48 цагийн дотор хэлэлцэн шийдвэрлэх заалттай юм. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх