Б.Батзориг сайдыг огцрууллаа

2018 оны 11 сарын 06
 Б.Батзориг сайдыг огцрууллаа

Чуулганы нэгдсэн хуралдаанаар Засгийн газрын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлөх хүсэлтийг хэлэлцлээ. Улмаар чуулганы хуралдаанд оролцсон гишүүдийн 76 хувийн саналаар огцрууллаа. 

Батжаргалын Батзориг нь өөрийн эрхлэх асуудлын хүрээнд хамаарах Жижиг, дунд үйлдвэрийн сантай холбоотой асуудлаар хариуцлага хүлээж, Засгийн газрын гишүүн-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ Монгол Улсын   Ерөнхий сайдад албан ёсоор гаргасан юм. Улмаар уг асуудлыг өнөөдөр байнгын хороо чуулганы хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэж, түүнийг үүрэгт ажлаас нь огцрууллаа. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх