Сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавыг "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн захиралаар томилжээ

2018 оны 10 сарын 31
Сайд Ц.Цогзолмаагийн нөхөр Ч.Саранжавыг "Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн захиралаар томилжээ

"Улаанбаатар Дулааны сүлжээ" ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Ч.Саранжавыг томилжээ. Ч.Саранжав нь “Эрчим хүчний хөгжлийн төв”-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан. Харин түүний оронд Эрчим хүчний хөгжлийн төвийн сургалт, судалгаа хариуцсан менежерээр ажиллаж байсан Ч.Чинбатыг томилсон байна. 

2001 оноос хойш “Улаанбаатар Дулааны Сүлжээ” ТӨХК-ийн Гүйцэтгэх захирлаар Д.Бямба-Очир ажиллаж байсан ч түүнийг өнгөрсөн сард АТГ-аас саатуулсан. Учир нь тэрбээр их хэмжээний хахууль авч байгаад үйлдэл дээрээ баригдсан юм. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Ч.Саранжав нь БСШУС-ын сайд Ц.Цогзолмаагийн нөхөр юм. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэнгийн томилгоо нэг иймэрхүү л байна. 

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх