Оросын хамгийн тачаангуй байкер бүсгүй машинтай мөргөлдөж нас баржээ

2018 оны 10 сарын 23
Оросын хамгийн тачаангуй байкер бүсгүй машинтай мөргөлдөж нас баржээ

Оросын хамгийн сайхан байкер бүсгүй, Инстаграмд 64 мянган дагагчтай блогер Ольга Петрова 10 дугаар сарын 13-нд авто замын ослоор өөд болжээ.

Түүний унаж явсан мотоцикль Волво маркийн суудлын тэрэгтэй мөргөлдөж, байкер бүсгүй хүнд гэмтэл авсны улмаас газар дээрээ нас барсан байна.

"Суудлын машин эргэхэд Петрова маш хурдтай чигээрээ ирж мөргөлдсөн. Тэр өөрийн мотоцикльдоо маш их хайртай байсан. Блог дээрээ байнга түүний тухай бичдэг байсан" гэж ойр дотны найзууд нь гашуудан ярьжээ.
 
Москвагийн Замын цагдаагийн газраас "осол болохын өмнө хохирогч хэтэрхий их хурд авсны улмаас ослын үед мотоциклоо зогсоож чадаагүй" хэмээн мэдэгдсэн байна.

Петрова дөнгөж 22 настай байсан ба Инстаграм хуудсандаа мотоцикль дээрээ задгай хувцасласан байдлаар байнга зургаа оруулдгаараа алдаршиж, шүтэн бишрэгчид нь түүнийг Оросын хамгийн тачаангуй байкер бүсгүй хэмээх болжээ. 

Тэрээр өөрийн блогтоо осол болохоос хэдхэн минутын өмнө мотоцикль дээр яаж давхисан тухайгаа ярьж, сэтгэл нь хөдөлсөн байдалтайгаар бичлэг оруулсан байна.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх