Солонгос хоорондын хэлэлцээ Панмүнжомд эхэллээ

2018 оны 10 сарын 15
Солонгос хоорондын хэлэлцээ Панмүнжомд эхэллээ

 БНАСАУ болон БНСУ хооронд өндөр дээд түвшинд хийх хэлэлцээ хоёр Солонгосын хилийн бүсэд Өмнөдийнталд оршдог Панмүнжом сууринд даваа гарагт эхэллээ. Энэ тухай Өмнөд Солонгосын Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэняам мэдээлсэн байна.

Хоёр орны төлөөлөгчид цэргийн хамтарсан комисс байгуулах, мөн Умард Солонгосын автомашины болон төмөр замуудыгцаашид Өмнөд Солонгосынхтой холбоход үнэлэлт дүгнэлт хийх асуудлыг хэлэлцэнэ гэж дээрх яамны мэдээлэлд дурджээ.

Үүнээс гадна, 1950-1953 оны Солонгосын дайны үеэр хуваагдсан гэр бүлүүдийг уулзуулах асуудлаар хоёр орны Улаан Загалмайн нийгэмлэгийн хороодын төлөөлөгчдийн хэлэлцээ хийх өдрийг товлох аж. Мөн хүмүүнлэгийн солилцооныасуудлаар, тухайлбал, Умард Солонгосын жүжигчдийн тоглолтыг арваннэгдүгээр сард Сөүлд зохион байгуулах талаархэлэлцэнэ.

Солонгос хоорондын хэлэлцээнд БНСУ-ын төлөөлөгчдийг Үндэстнээ нэгтгэх асуудал эрхэлсэн сайд Чо Мён Гён тэргүүлэноролцож байгаа бол БНАСАУ-ын Тайван замаар нэгдэх хорооны дарга Ри Сон Гвон тэргүүтэй төлөөлөгчид хэлэлцээ хийжбайна.

Хэлэлцээ хийхээр мордохын өмнө Чо Мён Гён нааштай үр дүнд хүрнэ гэж найдаж буйгаа Сөүл хотод сэтгүүлчидтэйуулзахдаа мэдэгджээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх