Цагдаагийн ерөнхий газрын нэрийг ашиглаж хүн сүрдүүлжээ

2018 оны 09 сарын 25
Цагдаагийн ерөнхий газрын нэрийг ашиглаж хүн сүрдүүлжээ

Хэдхэн хоногийн өмнө аятайхан гэгч нь хувцаслаж үнэтэй машин хөлөглөсөн залуухан эмэгтэй авто машины зогсоолд машинаа буруу тавиад зогсохгүй өөрөөсөө ахмад хүнтэй бүдүүлэг харилцаж байгаа бичлэг цахим орчинд тавигдсан. Харин өнөөдөр түүний бүдүүлэг аашилж байгаа бичлэгийг 24 цагийн дотор устгахгүй бол цагдаа нар барина гэсэн сүрдүүлэг бүхий мэссэжийг бас бичлэг тавьсан иргэнд явуулсан зураг таржээ.

Энэ талаар цагдаагийн газраас тодруулахад энэхүү хаяг нь цагдаагийн ерөнхий газрын нэрийг барьсан хэрэг гэнэ.

Одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй ч цагдаагийн ерөнхий газраас эхний ээлжинд хуурамч хаягийг хэн хэзээ, ямар зорилгоор нээснийг шалгаж үзээд дараа нь зохих арга хэмжээг авах биз ээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх