Бяцхан мисс Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

2018 оны 09 сарын 21
Бяцхан мисс Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

2018 оны Турк улсад есдүгээр сарын 21-ээс 30-ны өдрүүдэд зохион байгуулагдах 29-TH ANNIVERSARY OF LITTLE MISS WORD-2018, WORLD LEAGUE BEAUTY AND FASHION тэмцээнд авьяас чадвараараа шалгаран Монгол улсаа төлөөлөн оролцох бяцхан миссээр "Элбэг” бага сургуулийн сурагч 6 настай Э.Энхсарнай тодорсон юм.

Турк улсад болох уг тэмцээнд оролцохын тулд авьяас чадвар, хэл ярианы хөгжил, Үндэсний болон гоёлын хувцасны үзүүлбэр, бие авч яваа байдал болон эх орноо сурталчлах таниулах зэрэг олон шалгуурыг явуулдаг байна. Ийнхүү уг шалгуурт тэнцсэн Э.Энхсарнай маань мөрөөдөлдөө хүрэхийн тулд Турк улсыг зорихоор болжээ.

Дэлхийн тавцанд эх орныхоо нэрийг дуурсган амжилттай оролцож ирсэн бяцхан мисс Э.Энхсарнайгийн гавьяаг "Элбэг” бага сургуулийн хамт олон төдийгүй Хүүхдийн ордон, Нийслэлийн хүүхэд гэр бүл хөгжлийн газрууд өндрөөр үнэлж Нийслэлийн шилдэг хүүхэд алтан медалиар шагнаж байсан удаатай. Э.Энхсарнай нь ОУ-ын төдийгүй эх орондоо зохиогдох "Бяцхан мисс”-ын уралдаан тэмцээнүүдэд оролцож олон гавьяа шагналын эзнээр тодорч байсан юм.

41392590_325610898194676_3766126929166467072_n Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

37817175_286757712079995_8272910755095904256_n Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино37793921_286812345407865_2592115773631627264_n Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

34323991_244327666323000_6472696713583788032_o Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

40082352_320165308739235_5930086801858363392_n Э. Энхсарнай эх орноо төлөөлж Турк улсыг зорино

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх