Санваартан барьцаалагдсан гэж мэдэгджээ

2018 оны 09 сарын 20
Санваартан барьцаалагдсан гэж мэдэгджээ

Нигери дэх хэт даврагч олон бүлгийн идэвхтэй байдаг бүс нутагт Италийн нэгэн санваартан барьцаалагдсан байна гэж Нигерийн засгийн газрын хэвлэлийн албаны төлөөлөгч Закария Абдурахмане мягмар гарагт мэдэгджээ.

З.Абдурахманегийн мэдээлснээр, засаг захиргааны удирдлагууд санваартныг тус улсын баруун өмнөд нутгийн Буркина-Фасо улсын хилийн орчимд байсан гэж мэдээгүй байсан бөгөөд гэмт этгээдүүдийг олж, санваартныг суллахаар мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлээд байгаа аж. Барьцаалагдсан санваартан нь 57 настай Пиерлуйги Маккали байсан ба түүний хамт бас нэгэн гэлэнмаа барьцаалагдсан гэж эх сурвалжууд мэдээлж байгаа аж.

Италийн гадаад хэргийн яамнаас Нигерийн эрх баригчдаас хүн барьцаалах хэргийг зохицуулахыг хүссэн бөгөөд эцэг Маккалиг эрсдэлд оруулах алхам хийхээс зайлсхийхийг мөн сануулсан байна.

Энэ онд баруун Африкийн тус улсад Европ хүн барьцаалагдсан хоёр дахь тохиолдол нь энэ болсон ба өнгөрсөн дөрөвдүгээр сард Германы хүмүүнлэгийн тусламжийн ажилтныг Нигерийн Мали улстай хил залгаа оршдог баруун хилийн ойролцоо мотоциклтой этгээдүүд хулгайлсан хэрэг гарсан юм.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх