“BIGBANG” хамтлаг “YouTube”-ын шагнал хүртжээ

2018 оны 09 сарын 11
 “BIGBANG” хамтлаг “YouTube”-ын шагнал хүртжээ

Өмнөд Солонгосын хөвгүүдийн “BIGBANG” хамтлагийн “YouTube” дэх сувгийн дэмжигчдийн тоо 10 сая давж, “Тоглуулах очир эрдэнийн товчлуур” шагнал хүртсэн тухай хамтлагийн хэвлэлийн албаны төлөөлөгч даваа гарагт мэдээлэв.

Энэхүү шагнал нь “YouTube”-ийн хамгийн дээд дөрвөн шагналын хоёр дахь нь аж. Даваа гарагийн байдлаар, тус хамтлагийн “YouTube” сувгийн дэмжигчдийн тоо 10.009.000-д хүрсэн байна.

“Тус хамтлаг 12 жилийн өмнө анхны гараагаа эхлүүлж байсан цагаас хойш "Fantastic Baby" болон "Bang Bang Bang" зэрэг гурван дууг 300 саяаас олон хүн үзсэн амжилт үзүүлсэн” гэж YG Entertainment мэдээлжээ.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх