Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ

2018 оны 09 сарын 05
Канье Уэст Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ
Рэппер Канье Уэст хэд хоногийн өмнө маш том мэдэгдэл хийж олныг гайхшруулав. Канье АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампыг дэмждэг гэдгийг хүн бүхэн мэднэ. Тэгвэл Ким Кардашьяны эр нөхөр өөрөө Ерөнхийлөгч болохыг хүсэж байгаа гэдгээ мэдэгдэв. Тэрбээр 2024 онд болох Ерөнхийлөгчийн сонгуулиар нэр дэвшинэ гэдгээ мэдэгдсэн байна. 
 
Канье нэгэн радиостанцад өгсөн ярилцлагадаа ийм шийдвэр гаргасан тухайгаа хэлжээ. “Тийм ээ, ийм зүйл 2024 онд болно гэдгийг баттай хэлэх байна. Би зүгээр нэг оролдоод зогсохгүй, нэрээ дэвшүүлэх юм бол заавал ч үгүй Ерөнхийлөгч болно” хэмээн Канье хэлсэн аж. 
 
Рэппер эр шуугиан тарьсан мэдэгдэл хийдгээрээ зартай нэгэн билээ. Зургаан жилийн зай байгаа тул Канье Уэст бодлоо өөрчилж ч магадгүй юм. 
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх