П.Орхоны шинжилгээний А, Б сорьцоос Stanozolol гэх бодис илэрчээ

2018 оны 09 сарын 03
П.Орхоны шинжилгээний А, Б сорьцоос Stanozolol гэх бодис илэрчээ

Монгол улсын гавьяат тамирчин П.Орхон допингийн шинжилгээнд бүдэрснийг баттай эх сурвалж мэдээллээ. Тэрбээр Азийн зуны спортын XVIII наадмаас алтан медаль хүртсэнийхээ дараа шинжилгээнд хамрагдаж, эерэг дүнтэй хариу сонссон байна. Түүнчлэн өөрийн хүсэлтээр Б сорьцын шинжилгээ өгч, эхний хариу  нь батлагджээ. Шинжилгээний хариугаар түүнээс Stanozolol гэх бодис илэрсэн байна.

Уг эм нь тарилга болон таблет хэлбэртэй. Олон Улсын Атласикийн Холбоо (IAAF) болон бусад спортын байгууллагуудын тэмцээнд ашиглахыг хориглодог юм байна. Stanozolol нь маш хүчтэй эм тул АНУ-д морин уралдаанд ашигладаг байна.

Шинжилгээний хариу А, Б сорьцоор баталгаажсан ч WADA /Дэлхийн допингийн эсрэг агентлаг/-аас Дэлхийн бөхийн холбоонд, Дэлхийн бөхийн холбооноос Монголын олимпийн хороонд албан ёсоор мэдээлэл ирүүлснээр Азийн олимпийн зөвлөлөөс Азийн наадамд үзүүлсэн амжилтыг хүчингүйд тооцож медалийг хураах, тэмцээний үр дүнг өөрчлөн байр эзлүүлэх зэрэг шийдвэрийг албан ёсоор танилцуулна.

Шинжилгээний хариутай холбоотой П.Орхон албан ёсоор тайлбар мэдээлэл хийгээгүй ч “Намайг хүн хорлосон. Надад баримт бий” гэж хэлсэн мэтээр, цаашилбал, хэн нэгэн түүнд идэх зүйл өгсөн нь шинжилгээнд бүдрэх шалтгаан болсон мэтээр нийгмийн сүлжээнд мэдээлж байгаа нь ташаа гэдгийг баттай эх сурвалж мэдээлж байна. Түүнчлэн шинжилгээний хариу хугацаа зааж гардаг тул шинжилгээний хариу албан ёсоор зарлагдсан үед тэмцээн болох өглөө хэн нэгэн хоолонд нь хордуулах зүйл хийсэн эсэх нь ч тодорхой болох боломжтой юм байна.  

Сэргээш хэрэглэсэн тамирчин А, Б сорьцын шинжилгээнд бүдэрсэн тохиолдолд тэмцээний амжилтыг хурааж, тодорхой хугацаанд тэмцээн уралдаанд оролцох эрхийг хязгаарладаг.

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх