Амаржаад удаагүй эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа алджээ

2018 оны 06 сарын 05
Амаржаад удаагүй эх эмнэлгийн цонхоор үсэрч амиа алджээ

ЭХЭМҮТ-д амаржсан эх эмнэлгийн цонхоор унаж амиа хорлосон хэрэг гарчээ. Тодруулбал, энэ сарын 1-нд буюу олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр 18 цагийн орчимд энэ харамсалтай хэрэг гарсан байна. ЭХЭМҮТ-ийн гурван давхрын цонхноос үсэрчээ.

Эх сурвалжийн мэдээлж буйгаар, амиа алдсан 27 настай бүсгүй тавдугаар сарын 26-нд төрсөн бөгөөд эмнэлэгт 4-5 хонож байсан аж. Мөн сахиуртай байсан гэх бөгөөд сахиур нь түүнийг ийм үйлдэл хийснийг ч мэдээгүй, унтаж байсан бололтой. Болсон явдлыг нягтлан шалгаваас ар гэрийн ямар нэг дарамт шахалт байхгүй, хүүхэд нь эрүүл саруул төрсөн, юуны учир ийн амиа хорлох болсон нь тодорхойгүй байгаа юм байна.

ЭХЭМҮТ-ААС тус хэргийг гарсан гэдгийг баталсан бөгөөд эмнэлгийн зүгээс ямар нэгэн мэдээлэл одоогоор өгөх боломжгүй байгаа бөгөөд Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа аж.

Эх сурвалж:zarig.mn

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх