Хүүхдээ хаясан эхийг олж эрүү үүсгэн шалгаж байна

2018 оны 02 сарын 12
Хүүхдээ хаясан эхийг олж эрүү үүсгэн шалгаж байна
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Өнгөрсөн лхагва гаригт Баянгол дүүргийн 11 дүгээр хороо, ЭНЭМҮТ-ийн хажуугийн хогийн саванд өлгийтэй хүүхдээ хаясан хэрэг гарч, Цагдаагийнхан эхийг нь хайснаар олжээ. Тухайн өдөр  15 цагийн орчимд хогийн саванд хүүхэд уйлж буйг сонссон иргэн цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн байна. Баянгол дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид хүүхдийн эхийг  эрэн сурвалжилж олж тогтоон баривчлаад  эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байна. А гэх 22 настай эмэгтэй төрүүлсэн үрээ хогийн саванд хаясан байв. Нярай хүүхдийг  ЭНЭМҮТ-д эмчилж байна.
 
Ж.Батсайхан
Эх сурвалж: Монцамэ агентлаг
Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх