Баячуудын хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийг илчилсэн эмэгтэй "Бридж" Д.Ганхуягийн охин байжээ

2017 оны 12 сарын 15
Баячуудын хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийг илчилсэн эмэгтэй "Бридж" Д.Ганхуягийн охин байжээ

УИХ-ын гишүүнээр гурван удаа сонгогдсон Уул уурхайн сайд асаны охин өөрийгөө хэмээн танилцуулсан “Urelee Bayaraa” гэх фэйсбүүк хаягтай фэйсбүүк хэрэглэгч УИХ-ын гишүүд, томоохон группын захирал, Монголын томоохон баячууд, албан тушаалтны өсвөр насны хүүхдүүдтэй холбоотой хар тамхи, хүчингийн хэргийн талаар ноцтой мэдээллийг нийтэд дэлгэсэн нь олныг цочирдуулаад байна.

Тэгвэл эх сурвалжаас авсан мэдээллээр уг мэдээллийг дэлгэсэн охин нь УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин гэнэ. “Бридж” группээр овоглодог Даваажавын Ганхуяг нь 2004, 2008, 2012 онд гурван удаа Ардчилсан намаас нэр дэвшиж УИХ-ын гишүүнээр сонгогдож байжээ. Тэрбээр мөн Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газарт Уул уурхайн сайдаар ажиллаж байсан юм.

Мэдээллийг дэлгэрэнгүйг ЭНД дарж уншина уу.

Х.Онон Zuv.mn 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх