М.Энхболд МАН-ыг үнэмлэхүй ялалтанд хүргээд буулаа

2017 оны 11 сарын 21
М.Энхболд МАН-ыг үнэмлэхүй ялалтанд хүргээд буулаа

МАН-ын дарга, УИХ-ын дарга М.Энхболд өөрийн фэйсбүүк хуудаст ийнхүү бичжээ. Тэрээр дараалсан олон ялагдал хүлээсэн МАН-ыг хүлээн авч үнэмлэхүй ялалтыг улс орон даяр авчирч чадсан билээ. 

Тэрээр цахим хуудсандаа "Миний бие Монгол Ардын Намын даргын эрхэм хүндтэй албыг нам сөрөг хүчин байхад нь хүлээн аваад үнэмлэхүй эрх баригч болгоод хүлээлгэн өгч байна.

-Намайг дэвшүүлж томилсон намдаа, хамтарч ажиллаж, түшиж тулсан мянга мянган гишүүддээ чин сэтгэлийн талархал илэрхийлье.

-Намын даргын алба бол эрх мэдэл, эзэн суудал гэхээс илүү асар их хариуцлага, амарч тайвшрахын аргагүй зүтгэл чармайлт, мөр дарж сэтгэл чилээсэн, хүнд хэрнээ хүндэтгэлтэй ачаа байдаг юм аа.

-Би эгнээнд нь бойжиж өдий зэрэгт хүргэсэн намтайгаа, халуун журмын анд нөхөд та нарынхаа дунд ямагт хамт байх болно оо" 

Миеэгомбын Энхболд

#Шинэчлэл #ЭвНэгдэл #Ялалт2020 гэжээ. 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх