Шинэ Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо

2017 оны 10 сарын 10
Шинэ Засгийн газрын сайд нарын нэрс тодорлоо

МАН-ын бүлэг дотроо хоёр хуваагдаад байгаа талаар бид өмнө нь мэдээлсэн билээ. Шинэ Засгийн газарт 32-ын буюу М.Энхболдын тал зургаа, 33-ын буюу У.Хүрэлсүхийн тал есөн сайдын суудал авахаар зөвшилцөлд хүрсэн байна. 

Талууд сайд болох хүмүүсийнхээ нэрийг тус тусдаа хуралдаж, санал хураалтаар шийдсэн гэх мэдээллийг эх сурвалжууд өгч байна. Нэгэнт тохироо явагдчихсан учир МАН-ын Удирдах зөвлөл болон УИХ дахь бүлэг дээр ерөнхий зарчмаар дэмжигдэнэ гэх хүлээлт ч бий юм. Өөрөөр хэлбэл, эдгээр хүмүүсийн нэр цаашид ихээр хөдлөхгүй гэсэн үг. Томилгоог дараахь байдлаар харуулав.

 

-М.ЭНХБОЛДЫН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-

1. Монгол Улсын Шадар сайд Л.Энх-Амгалан

2. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд О.Содбилэг

3. БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа

4. Зам, тээвэр хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ

5. Барилга хот байгуулалтын сайд Х.Баделхан

6. Батлан хамгаалахын сайд Б.Цэрэнбат

 

-У.ХҮРЭЛСҮХИЙН ТАЛААС ТОМИЛОГДОХ САЙД НАРЫН НЭР-

1. Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар

2. Гадаад харилцааны сайд Б.Цогтбаатар

3. Уул, уурхай хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар

4. Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн

5. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар

6. Хууль зүй, дотоод хэргийн сайд Ш.Раднаасэд

7. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг

8. Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд С.Чинзориг

9. Эрүүл мэндийн сайд Б.Сарангэрэл

 

Мэдээний талаар?

Онцлох мэдээ:

Сэтгэгдэл бичих:

Нэмэх