Д.Нямхүү: Тусгаарлагдаж байсан 50, 14 настай хоёр хүнээс коронавирус илэрлээ

2020 оны 07 сарын 29
Д.Нямхүү: Тусгаарлагдаж байсан 50, 14 настай хоёр хүнээс коронавирус илэрлээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга Д.Нямхүүгийн мэдээллийг хүргэж байна. 

Тэрбээр "Долоодугаар сарын 28-нд 630 хүнд шинжилгээ хийхэд 628 хүнээс нь вирус илрээгүй. Тусгаарлалтад байсан 50, 14 настай хоёр эмэгтэйгээс коронавирус илэрлээ. 

Мөн 21, 22 настай гурван хүн 16 хоног эмчлэгдэн эдгэрч, өнөөдөр сувиллын тусгаарлалтад шилжиж байна. Ингэснээр Монголд өнөөдөр батлагдсан тохиолдлын тоо 291 болж, 225 хүн эдгэрлээ" гэв. 


Онцлох мэдээ: