Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт хяналт шалгалт хийжээ

2020 оны 07 сарын 29
Малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт хяналт шалгалт хийжээ

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт ирсэн гомдол мэдээллийн дагуу Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Дунд гол, Хархорин худалдааны төвд байршилтай Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасгийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийлээ.

Хяналт шалгалтаар малын гаралтай дайвар бүтээгдэхүүнийг мал эмнэлгийн гэрчилгээтэй хүлээн авч, бүртгэл хөтөлж хэвшээгүй, дотоод хяналтын журам мөрдөж ажилладаггүй зэрэг зөрчил илэрсэн.

Хархорин хүрээ ХХК-ийн малын гаралтай дайвар бүтээгдэхүүний тасагт Зөрчлийн тухай хуулийн 11.2 дугаар зүйлийн 1.2 дахь заалтын дагуу шийтгэлийн арга хэмжээ авч, эрх бүхий албан тушаалтны даалгавар хүргүүлж ажиллалаа.


Онцлох мэдээ: