Голд автомашинтайгаа живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ

2020 оны 07 сарын 29
Голд автомашинтайгаа живсэн иргэнийг эсэн мэнд гаргажээ

Дорнод аймгийн Хэрлэн сумын төвөөс баруун зүгт найман км-т 3 дугаар багийн Овоотын-Энгэр гэдэг газар Хэрлэн голд автомашин суусан тухай дуудлагыг долоодугаар сарын 28-ны өдрийн 19.37 цагт хүлээн авчээ.

Тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид 8 км зам туулан 19.46 цагт очиход нийслэлийн Баянзүрх дүүргийн харьяат 45 настай, эмэгтэй Н Т.Клүгер загварын суудлын автомашины бүхээг дээр зогсож байсныг голын эрэг дээр эсэн мэнд гаргасан байна. Автомашиныг татан гаргах боломжгүй байсан тул орхисон хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.  


Онцлох мэдээ: