Авто зам засварын үеэрх нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт

2020 оны 07 сарын 29
Авто зам засварын үеэрх нийтийн тээврийн хөдөлгөөн зохицуулалт

Нийслэлд 2020 онд хэрэгжүүлэх бүтээн байгуулалтын ажлын хүрээнд Баянгол дүүргийн 20 дугаар хороо, “Ажилчны гудамж”-ны уулзвараас “Эрчим хүчний гудамж”-ны авто замыг хэсэгчлэн хааж, өргөтгөл шинэчлэлтийн ажил хийгдэж байгаатай холбоотойгоор 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд тухайн авто замыг хаана.

Иймд нийтийн тээврээр зорчигч иргэд та бүхэн авто замын ажил хийгдэх 2020 оны 07 дугаар сарын 28-ны өдрөөс 08 дугаар сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд дараах зураглалын дагуу зорчилтоо төлөвлөнө үү.

Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг тус газрын 70044040 дугаарын утсаар тогтмол хүлээн авч, шуурхай шийдвэрлэнэ.

НИЙТИЙН ТЭЭВРИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ГАЗАР


Онцлох мэдээ: