Туул гол орчимд алга болсон 11 настай хүүг эрэн хайж байна

2020 оны 07 сарын 20
Туул гол орчимд алга болсон 11 настай хүүг эрэн хайж байна

Нийслэлийн Налайх дүүргийн 1 дүгээр хорооны Энгэр шандын Задгай-д Туул голын эрэг дээр гурван хүүхэд тоглож байгаад 11 настай, эрэгтэй Т Туул голд живсэн тухай дуудлагыг долоодугаар 14-ний өдрийн 13:01 цагт хүлээн авчээ.

Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар анги, нийслэлийн Аврах ангийн алба хаагчид 07.19-ний өдрийн 07:00 цагаас эхлэн тус дүүргийн 1 дүгээр хорооноос “Баянзүрхийн гүүр”, “Минж үржүүлэг”, “Энгэр шанд”, “Баянзүрх хайрхан”, “Могойтын дэнж” гэдэг газар хүртэл 100 км-т завьтай урсаж, 80 удаа шумбалт хийж эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй тул мөн өдрийн 21:40 цагт түр зогсоосон.

Долоодугаар сарын 20-ны өдрийн 08:30 цагаас эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн хэмээн ОБЕГ-аас мэдээллээ.


Онцлох мэдээ: