Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна

2020 оны 07 сарын 09
Т.Гантөмөр: Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байна

Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний хурал өнөөдөр боллоо. Хуралдааны үеэр Улс, нийслэлийн Онцгой комиссын холбогдох шийдвэрийн дагуу худалдаа үйлчилгээний газруудын үйл ажиллагааг халдвар хамгааллын дэглэм сахиулан үе шаттайгаар нээж буй. Энэ талаар Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээлэл өгөхдөө “Төвийн зургаан дүүрэгт “Түр зөвлөл”-ийг хяналт тавьж ажиллаж эхэлсэн.

Өнөөдрийг хүртэл нийт 730 хүний бие бүрэлдэхүүн 29824 аж ахуйн нэгжид хяналт тавьж ажиллаж байна. Үйл ажиллаагаа нь үе шаттайгаар нээж буй үйлчилгээний байгууллагуудад Эрүүл мэндийн газраас өгсөн заавар зөвлөмжийг дагаж мөрдөх, тодорхой цагийн хуваарийн дагуу ажиллах, хоорондын зай барих шаардлагыг тавьж байна. Ариутгал халдваргүйжүүлэлтийг тусгай зөвшөөрөлтэй 37 аж ахуйн нэгжүүд гүйцэтгэж байгаа. Одоогийн байдлаар ноцтой зөрчил гаргасан аж ахуйн нэгж алга” гэв.

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан  халдвар хамгааллын дэглэмийг чанд сахихыг дахин сануулаад цаашид нээгдээгүй зарим үйлчилгээний газруудыг нээх асуудлыг судалж байна хэмээсэн юм.


Онцлох мэдээ: