Шүүхээс Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноожээ

2020 оны 07 сарын 07
Шүүхээс Н.Номтойбаярт 5.5 жилийн хорих ял оноожээ

Шүүгдэгч Н.Номтойбаяр нарт холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж буй. Тэгвэл гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Н.Алтансувдад холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгожээ.

Харин шүүгдэгч Н.Номтойбаяр, Б.Нямдаваа, Б.Шижиржаргал, Н.Баттөгс, М.Нямдэмбэрэл, Д.Батмөнх, Н.Ууганбаяр нарыг тухайн хэрэгт гэм буруутайд тооцсон байна. Мөн шүүгдэгч Н.Номтойбаярт 5,5 жилийн хорих ял оноож, нийтийн албанд таван жил ажиллахгүй байхаар шийдвэр гаргаж нээлттэй хорих ангид ял эдлүүлэхээр шийдвэрлэв.

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар


Онцлох мэдээ: