Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ

2020 оны 07 сарын 07
Усархаг борооны улмаас далангийн хавтан сууж газар цөмрөлт өгчээ

Сонгинохайрхан дүүргийн 11 дүгээр хороо, Дэнжийн 1000, Нэгдүгээр коллектор орчим их хэмжээний усархаг борооны улмаас Далангийн хавтан суулт өгч 40м газар цөмрөлт өгсөн байна. Анх 2011 онд тус даланг Шимт газар ХХК барьж гүйцэтгэж байсан.

Улаанбаатар хотын Ерөнхий менежер, Хотын Инженерийн байгууламжийн хэлтэс, Нийслэлийн Онцгой байдлын газар, Геодези усны барилга байгууламжийн газраас газар дээр нь нөхцөл байдлыг шалгаж ГУББГ-ийн магадлашгүй ажлын зардлаас хөрөнгийг шийдвэрлэн маргаашаас барилга угсралтын ажлыг гүйцэтгэхээр боллоо.

 

 

 

 


Онцлох мэдээ: