Тусгай үүргийн хоёр дахь онгоцоор 164 иргэн ирлээ

2020 оны 07 сарын 03
Тусгай үүргийн хоёр дахь онгоцоор 164 иргэн ирлээ

Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн эхний онгоц өчигдөр (2020.07.02) 20:25 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардлаа. Тус онгоцоор 256 иргэн ирж байгаа бөгөөд эрүүл мэндийн шалтгаантай 58, хөгжлийн бэрхшээлтэй 61, өндөр настан 11, жирэмсэн 11, БНСУ-ын цагаачлалын албанд саатуулагдаад байгаа 62, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 53 иргэн байна.

Иргэдийг  ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлаад байна. 

Түүнчлэн Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн хоёр дахь онгоц өчигдөр 22:10 цагт “Чингис” хаан олон улсын нисэх буудалд газардсан ба тус онгоцоор 164 иргэн ирж байгаа бөгөөд жирэмсэн болон асран хамгаалагчтай 73, эрүүл мэндийн шалтгаантай 35, хөгжлийн бэрхшээлтэй 14, өндөр настан, асран хамгаалагчтай 5, бага насны хүүхэдтэй гэр бүл 10, хүндэтгэн үзэх бусад шалтгаантай 27 иргэн иржээ. 

Иргэдийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, “Амар”, “Сүнжин гранд” зочид буудал болон Баянхангай амралт, сувилалд 21 хоног тусгаарлах юм гэж Улсын онцгой комиссын Шуурхай штабаас мэдээллээ.


Онцлох мэдээ: