Халдашгүй байдлын дэд хороонд Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг дэмжжээ

2020 оны 07 сарын 02
Халдашгүй байдлын дэд хороонд Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарыг дэмжжээ

Дөнгөж сая УИХ-ын чуулганы хуралдаанаар Монгол Улсын 31 дэх Ерөнхий сайдаар У.Хүрэлсүхийг улираан томиллоо. Одоо УИХ-ын халдашгүй байдлын дэд хорооны бүрэлдэхүүний асуудлыг хэлэлцэж байна. 

УИХ-ын тухай хуулийн 28.6-д УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо УИХ-д хамгийн олон удаа сонгогдсон таван гишүүнээс бүрдэнэ гэж заасан байдаг. 

Үүний дагуу Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд санал нэгтэйгээр УИХ-ын гишүүн Н.Энхболд, Сү.Батболд, Б.Бат-Эрдэнэ, С.Бямбацогт, Ц.Мөнх-Оргил нарын бүрэлдэхүүнтэй Халдашгүй байдлын дэд хороог байгуулах нь зүйтэй гэж үзжээ. 

Одоо энэ асуудлыг УИх-аар хэлэлцэж, батлах юм. 


Онцлох мэдээ: