ХӨСҮТ: Нэг хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн өвчтөний тоо 177 боллоо

2020 оны 07 сарын 02
ХӨСҮТ: Нэг хүн эмнэлгээс гарч, эдгэрсэн өвчтөний тоо 177 боллоо

ЭМЯ-наас өдөр бүрийн 11:00 цагт өгдөг ээлжит мэдээллээ хийлээ. Мэдээллийн эхэнд ЭМЯ-ны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Дэлхийн 216 оронд коронавирусийн халдвар тархаж,  10.7 сая хүн өвчилж, 517 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн дотор 180 мянган шинээр өвчилж, 4000 гаруй хүн нас барсан. 24 цагийн дотор өчвлөл Бразилд 46, АНУ-д 43 мянгаар нэмэгдсэн байна. Ялангуяа АНУ-д сүүлийн сар өвчлөл тогтвортой нэмэгдэж байгаагаас зарим мужид эмнэлгийн ачаалал нэмэгдсэн. Мөн цэргүүдийн дунд өвчлөл хоёр дахин нэмэгджээ. Тиймээс зарим хот, мужид амны хаалт зайлшгүй зүүхийг сануулжээ.  Хэрвээ амны хаалт зүүхгүй бол 500 ам.доллароор торгохоор болсон байна. Өвчлөл нэмэгдэж байгаа учраас "Apple" компани дэлгүүрүүдээ хааж эхэлсэн аж. 

ОХУ-д сүүлийн 24 цагт 6556 хүн шинээр өвчилж, 216 хүн нас баржээ. Буриад, Тува, Читид өвчлөл 33-103-аар нэмэгдсэн. Буриадад 33 хүн шинээр өвчилж, нийт тохиолдол 2957 болсон. Манай улсын хувьд өчигдөр шинээр 34 ажиглалтад орж, 166 хүн ажиглалтаас гарсан. Одоогоо 2334 хүн ажиглалтад байна. Үүргийн онгоцоор ирсэн 78 хүн Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Гэрийн тусгаарлалт 513 иргэн одоогоор байна. Өчигдөр орон нутгийн 16 чиглэлийн гал тэргэнд 6000 гаруй хүнээс асуумж, судалгаа хийсэн, коронавирус илрээгүй" хэмээлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "2020 оны долдугаар сарын 1-ний өдөр ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лабораторид нийтдээ 302 хүний сорьцоос шинжилгээ авахад коронавирус илрээгүй. Ажиглах байранд тусгаарлагдсан 246 хүний давтан шинжилгээг хийхэд вирус илрээгүй. Дотооддоо эмнэлгүүдээс авсан 9 сорьцод шинжилгээ хийсэн коронавирус илэрсэнгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн 42 жолоочийн шинжилгээнээс вирус илрээгүй. 

Өнөөдөр 1 оюутан эдгэрч гарсан. Ингээд батлагдсан тохиолдол 220, эдэрсэн 177 хүн байна. Одоо эмчлүүлж байгаа 43 хүн байгаа, 37 нь хөнгөн, 6 нь хүндэвтэр байна" хэмээлээ. 


Онцлох мэдээ: