Хулганад зориулан хотхон байгуулжээ

2020 оны 05 сарын 22
Хулганад зориулан хотхон байгуулжээ

Их Британийн Шеффилд хотын оршин суугч, байгалийн гэрэл зурагчин Саймон Делл цэцэрлэгтээ хулгануудад зориулан “Бөгжний эзэн” цувралын хоббитуудын тосгоныг санагдуулам байшингууд бүхий бяцхан хотхоныг байгуулсан байна.

Тэрбээр нэг хулганыг сургаж гаршуулан Жорж гэсэн алдрыг хүртэл хайрлаад амжсан гэнэ.

“Хулгана манай цэцэрлэгээр хэдэн долоо хоногийн турш эргэлдсэн юм. Би түүнийг эргэж ирж байг гэж бодоод самар байнга тавьдаг байлаа” гэж ярих Саймон бяцхан найзыг нь муур зооглохоос сэрэмжлэн байшин барьж өгөхөөр шийдсэн аж.

Гэрэл зурагчин мод, мөчир, хөвдөөр жижигхэн байшин барьж дотор нь самар, үр тариа хийсэн нь хулганад ихэд таалагдсан гэнэ. Үүнд урамшсан Саймон хэдэн оромжийг нэмж барин бүхэл бүтэн хотхоныг бүтээн байгуулжээ.

“Би цагтаа модон урлал сонирхож оролддог байсан минь хулганы байшин барих, тавилга бүтээхэд их хэрэг боллоо” хэмээн байгальд хайртай гэрэл зурагчин өгүүлжээ.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: