Женнифер Лопес шүтэн бишрэгчдээ айлгав

2020 оны 05 сарын 21
Женнифер Лопес шүтэн бишрэгчдээ айлгав

Нэрт дуучин, жүжигчин, продюсер бүсгүйн фэнүүд нь түүний цахим хуудсандаа оруулсан нэгэн гэрэл зургаас нь “сүнс” олсон нь цахим ертөнцөд жинхэнэ шуугиан тарьжээ.

Жэй Ло гэртээ фитнесийн дасгалаа хийж байхдаа өөрөг зураг авахуулсан нь ийм яриа гарахад хүргэсэн байна. Түүний ард талд нь спортын хэрэглэлүүд, том цонх харагдах аж. Харин түүний мөрний дээхнэ талд цонхны цаана амны хаалттай үл таних эрэгтэй хүний дүрс сүүтэгнэж байгааг та харж болно.

Ихэнх дагагчид нь энэхүү “хүмүүн”-ийг олж хараад ихэд жихүүцсэнийг сэтгэгдлүүдээс нь уншиж болох юм.

“Ээ бурхан минь, таны ард юу байна аа?”, “Тэр үл мэдэгдэх эрэгтэй хүний царай айдас төрүүлээд байна”, “Надаас өөр хэн нэгэн тэр амаа дарж буй хүний царайг олж харж байна уу?”, “Айдас хүйдэс” гэсэн сэтгэгдлүүдийг дуучин бүсгүйн инстаграм дахь энэхүү эвгүй зургийн дороос уншиж болно.

Од бүсгүйн хувийн дасгалжуулагч гэрэл зурагт санамсаргүйгээр орчихсон байх магадлалтай гэсэн таамгийг зарим хэвлэлүүд дэвшүүлсэн байна. Харин Жэй Ло одоогоор ямар нэгэн тайлбарыг хийгээгүй байгаа гэнэ шүү.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: