Sia хоёр хүүхэд үрчилж авчээ

2020 оны 05 сарын 20
Sia хоёр хүүхэд үрчилж авчээ

Австрали дуучин бүсгүй Sia өнгөрсөн жил өсвөр насны хоёр хөвгүүнийг нууцаар үрчилж авсан гэдгээ саяхан өгсөн ярилцлагадаа дурджээ.

“Би өнгөрсөн онд хоёр хүү үрчилж авсан. Манай гэрт ирэхдээ хоёр банди маань 18 настай байсан, одоо 19-тэй. Том болчихсон учраас тэдэнд маань шинэ гэр бүлтэй болох магадлал тун чиг бага байсан. Би хүүхдүүддээ маш их хайртай” хэмээн дуучин бүсгүй ярьж, сэтгүүлчдийг ангайлгасан байна.

Шинэ коронавирусийн халдварт цар тахал түүний хөвгүүдэд шинэ сорилт болж байгааг мөн нэмж хэлжээ.

“Цар тахал, түүнээс үүдсэн хорио цээрийн дэглэм тэдэнд маань хүндхэн л тусч байх шиг байна. Гэхдээ гэртээ байх цаг хугацаагаа хөвгүүд маань үр бүтээлтэй өнгөрүүлж, хичээл номоо үзэж боловсролдоо ихэнх цагаа зарцуулж байна” гэж 44 настай Sia сайрхсан байна.


Онцлох мэдээ: