“Нисдэг” Жорданд томров

2020 оны 05 сарын 20
“Нисдэг” Жорданд томров

“Чикаго Буллс” багийн довтлогч асан Хорас Грант “Сүүлчийн бүжиг” баримтат кинонд Майкл Жордан түүнийг багийн доторх мэдээллийг хэвлэлийнхэнд өгсөн гэж ярьсныг худлаа хэмээн өөрийгөө өмөөрчээ.

 “Чикаго Буллс”-ийн анх аваргалсан 1990/91 улирлын тухай шуугиант “Жорданы дүрэм” номыг бичихэд Сэм Смитэд Хорасийг тусалсан гэж домогт тоглогч хардсан юм.

“Ямар ч үндэслэлгүй худал таамаг. Худал, худал, худал. Хэрвээ Майкл Жордан надад гомдолтой явдаг бол эр улсууд шиг асуудлыг шийдье. Сайхан ярилцья, үгүй бол асуудлыг өөрөөр ч шийдэж болно шүү дээ” гэж Хорас Грант томорчээ.


Онцлох мэдээ: