Леонардо Ди Каприо “хазганав”

2020 оны 05 сарын 19
Леонардо Ди Каприо “хазганав”

Холливүүдийн нэрт жүжигчин Леонардо Ди Каприо цахим хуудсандаа байгаль экологийн тухай голчлон бичдэг бол сүүлийн үед коронавирусийн халдварт цар тахлын аюулын талаар элдэв зүйлсийг “сараачин” гэрээсээ хамраа ч цухуйлгахгүй байгаа гэхэд болно. 

Гэтэл хөл хорионы үеэр түүний гадуур яваа ховорхон агшинг хэрэгт дуртай папарацци нар гэрэл зурагт “мөнхөлж дөнгөжээ”.

Дэлгүүр лүү хоол хүнсээ цуглуулахаар орсон найз бүсгүй Камилагаа тэрбээр ирээдүйн хадам аав Максимо Морронегийн хамт автомашиндаа хүлээн сууж байхдаа гэрэл зурагчдад олзлогдсон байна.

Леогийн найз бүсгүйн аав Максимо Морроне нь 1980-90 оны үед Dolce & Gabbana, Valentino, Versace болон Diesel зэрэг дэлхийн нэртэй брэндүүдийн сурталчилгаанд оролцдог, зургаа авахуулдаг супермодель байсан гэдгийг цөөхөн хүн л мэдэх байх. Тэгэхээр Камилагийн гоо үзэсгэлэн хэнээс өвлөгдсөн гэдгийг уншигч мэргэн авхай та бүхэн ойлгосон буй за.


Онцлох мэдээ: