М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй

2020 оны 05 сарын 18
М.Энхболд: Намын бодлого шийдвэрийн дагуу УИХ-ын сонгуульд нэр дэвших боломж олдсонгүй

Улс төрийн намууд тавдугаар сарын 16-ны 23.59 цагт багтаан УИХ-ын сонгуульд нэр дэвшигчдээ зарлалаа. МАН-аас УИХ-ын гишүүн М.Энхболд, А.Ундраа, М.Билэгт, Н.Амарзаяа нарын хэд хэдэн гишүүн мандат авч чадсангүй. Тэдний нэг МАН-ын дарга асан, УИХ-ын гишүүн М.Энхболд өнөөдөр өөрийн цахим хуудсаар дамжуулан сонгогчдодоо ТАЛАРХАЛ илэрхийлжээ.

Талархалд:

УИХ-ын гишүүнээр 2008 оноос гурван удаа сонгогдож, Монгол Улсын Ерөнхий сайд, Шадар сайд, УИХ-ын дарга, УИХ-ын дэд даргаар ажиллаж, МАН-ын даргын хувьд УИХ-ын сонгуульд түүхэн ялалт байгуулж, Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүртэл бүх цаг үед итгэл хүлээлгэж, ямар ч үед дэмжиж ирсэн Төв нутгийнхандаа талархал илэрхийлье.

Судалгааны дүнгээр та бүхнийхээ итгэл найдварыг өндөр хэмжээнд хүлээж байсан ч 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд намын бодлого шийдвэрийн дагуу нэр дэвших боломж олдсонгүй. Цаашдаа намаас нэр дэвшиж буй журмын нөхдөө бүх талаар дэмжиж, Төв аймгийн хөгжил цэцэглэлтийн төлөө хийж байсан ажлуудаа үргэлжлүүлэн та бүхэнтэйгээ хамтдаа байх болно. Нутгийн олондоо сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хүндэтгэсэн:
Боржигон овогт Миеэгомбын Энхболд
2020.5.17


Онцлох мэдээ: