Бэлгэдлийн шигшээд Месси, Криштиану хоёр багтсангүй

2020 оны 05 сарын 13
Бэлгэдлийн шигшээд Месси, Криштиану хоёр багтсангүй

Хаалттай цохилтыг төгс гүйцэтгэдэг байсан тоглогчдын бүх цаг үеийн бэлгэдлийн шигшээ багийг Sport360 сайт “бүрдүүлсэн” байна.

Хаалгач: Рожерио Сени;

Хамгаалагчид: Роберто Карлос, Синиша Михайлович, Рональд Куман, Дарио Срна;

Хагас хамгаалагчид: Роналдиньо, Зико, Жуниньо, Дэвид Бекхэм;

Довтлогчид: Диего Марадона, Пеле.

Сүүлийн арван хэдэн жил дэлхийн шилдэг хөлбөмбөгчийн шагналыг хувааж “идсэн” хоёр шилдэг тоглогч болох Лионель Месси, Криштиану Роналдуг оруулаагүйг та бүхэн анзаарсан байх. Гэхдээ үнэхээр шударга шигшээг бүрдүүлж гэж тус сайтын хамт олныг магтахад болохгүй зүйл алга.


Онцлох мэдээ: