Сармагчин банк дээрэмдэв

2020 оны 05 сарын 13
Сармагчин банк дээрэмдэв

Энэтхэгийн нийслэл Шинэ Дели хотын нэгэн барилгын дотор байрладаг АТМ-ыг сармагчин эвдсэн хэрэг гарчээ.

Шинэ Дели хотын цагдаагийн нэг хэлтэст банкны АТМ халдлагад өртсөн тухай дохио ирсэн байна. Цагдаагийн алба хаагчид хэргийн газарт иртэл бэлэн мөнгөний машин эвдэрсэн байсан ч мөнгө алдагдаагүй байж.

Хяналтын камерыг үзтэл сармагчны довтолгоог тэсээгүй АТМ онгойсон ч “эдийн шуналгүй этгээд” мөнгөнөөс хумслалгүй хэргийн газрыг орхин одсон нь бичлэгт мөнхөрсөн байна.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: