Хүү төрүүлээд шагналд умбав

2020 оны 05 сарын 12
Хүү төрүүлээд шагналд умбав

Тавдугаар сарын эхээр Польш улсын Мейсце-Оджаньске /Miejsce Odrzańskie/ тосгоны нэгэн гэр бүлд хүү мэндэлжээ. Хамгийн гайхалтай нь энэхүү тосгонд сүүлийн арван жилийн хугацаанд эрэгтэй хүүхэд төрсөн анхны тохиолдол гэнэ.

Эрдэмтэн, судлаачид энэ сууринд яагаад дандаа охид мэндэлдэг учир шалтгааныг одоогоор тогтоогоогүй байгаа аж.

Бартек хүүгийн ээж Анна Милек, аав Гжегош нар эгчийнх нь хамт 

Аз жаргалтай эцэг эх нь хүүдээ Бартек гэх алдрыг хайрласан байна. Тосгоны захирагч Раймунд Фришко хөл хорионы дэглэм дуусахаар хөвгүүнийг эргэж, шагнал гардуулахаа мэдэгджээ. Мөн хөршүүд төдийгүй суурингаараа нийлэн Бартек хүүд томоохон шагналыг сэм зэхэж буй сурагтай.

Польшид шинээр мэндэлсэн хүүхдэд нэг удаагийн тэтгэмж гэж 1000 злот (661 мянган төгрөг)-ыг улсаас нь өгдөг байна.

Нэмж сонирхуулахад, тус тосгонд хүйсийн харьцаа алдагдаад удаж байгаа болохоор онцгой байдал зэрэг эрчүүдийн ажилладаг албанд бүсгүйчүүдийг аргагүй эрхэнд авч ажиллуулдаг болсон гэнэ.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: