Феттель “Феррари”-г орхино

2020 оны 05 сарын 12
Феттель “Феррари”-г орхино

“Формула 1” уралдааны Италийн алдарт Scuderia Ferrari Marlboro багийн нисгэгч Себастьян Феттель энэ улирлыг дуусгаад багаа орхихоор болсон сурагтай. Герман тамирчин гэрээгээ сунгахгүй байхаар шийдсэн тухай түүний нутгийн Bild сонинд нийтэлжээ.

Феттель “Феррари”-гийн ал улаан автомашиныг 2015 оноос жолоодож буй агаад гэрээ нь 2020 оныг дуустал хийгдэж байсан аж. Хоёр тал гэрээгээ сунгахаар удаан хугацаанд хэлэлцсэн ч харамсалтай нь хамтын шийдвэрт хүрч чадаагүй бололтой.

Багийн удирдлагууд түүнд нэг жилийн цалинг нь бууруулсан гэрээг санал болгосон тухай барууны хэвлэлүүд өмнө нь мэдээлж байсан юм. Scuderia Ferrari Marlboro түүнд бус хоёрдугаар нисгэгч Шарль Леклеркт гол анхаарлаа хандуулж, “бооцоогоо тавихаар” шийдсэн нь энэхүү үйл явдлын өрнөлөөс харагдаж байна.


Онцлох мэдээ: