“Бүжиглэгч саятан” анх удаагаа аав болно

2020 оны 05 сарын 11
“Бүжиглэгч саятан” анх удаагаа аав болно

Гал цогтой бүжгээрээ олны танил болсон 52 настай итали саятан Жанлука Вакки анх удаагаа үрийн зулай үнэрлэх гэж буйгаа мэдэгджээ. 

Тэрбээр цахим хуудсаараа энэ тухайгаа мэдэгдсэн бөгөөд түүнтэй нэгэн адил анх удаагаа эх болох гэж буй найз бүсгүй Шэрон Фонсекадаа тэрбээр талархлаа илэрхийлэн тэвэрч баярын нулимс унагасан байна.

Энэхүү богино бичлэгийг нь түүний 27 настай амраг хайрт Фонсека нь мөн цахим хуудсандаа нийтлэжээ. Удалгүй тэдний видеог үзсэн хүмүүс “залуу хос”-д баяр хүргэсэн мэндчилгээгээр булсан байна.

 

 


Онцлох мэдээ: