Кайри Ирвинг нэрээ “солив”

2020 оны 05 сарын 11
Кайри Ирвинг нэрээ “солив”

ҮСБХ-ны “Брүүклин Нэтс” багийн хамгаалагч Кайри Ирвинг инстаграм хуудасныхаа нэрийг Кайри Элейсон болгон өөрчилсөн байна.

Кирие элейсон (Их эзэн минь нигүүслэ) гэдэг нь сүм хийдэд ашигладаг залбирлын дуудлага юм.

Мөн Ирвинг намтраа ч “κύριε/κύριος I Am God’s Son, I am Hela of Standing Rock Sioux Tribe” болгож өөрчилжээ.

Стэндинг-Рок нь Хойд болон Өмнөд Дакотад оршдог уугуул иргэд болох индианчуудын амьдран суудаг газар нутаг агаад энд Кайригийн талийгаач эх нь амьдардаг байсан юм.


Онцлох мэдээ: