ПРОКУРОР: "Жи тайм"-ын хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

2020 оны 05 сарын 11
ПРОКУРОР: "Жи тайм"-ын хэргийг ШҮҮХЭД ШИЛЖҮҮЛЛЭЭ

Хоёр жилийн хугацаанд 12.000 иргэнд 22 тэрбум төгрөгийн хохирол учруулсан “Жи тайм” сүлжээний хэргийг Мөрдөн байцаах албанаас шалгаж дуусжээ. Улмаар хэргийг хянуулахаар прокурорт шилжүүлсэн талаар өмнө нь бид мэдээлсэн.

Тэгвэл тавдугаар сарын 8-ны өдөр прокуророос яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн байна. Тодруулбал, аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар хориглосон “Олон шатлалт маркетинг буюу пирамид тогтолцооны замаар хууран мэхэлж ашиг хонжоо олох” үйл ажиллагаа эрхлэн, Монгол Улсын 11.398 иргэнийг элсүүлэх замаар бэлэн мөнгө авч залилж, нийт 25.801.303.770 төгрөгийн хохирол учруулсан Бүгд Найрамдах Казакстан улсын иргэн М болон Монгол Улсын иргэн О нарт холбогдох “Жи тайм” сүлжээний хэргийг  Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүллээ. 


Онцлох мэдээ: