Ах дүү Боллууд “Лейкерс”-т нэгдэнэ

2020 оны 05 сарын 06
Ах дүү Боллууд “Лейкерс”-т нэгдэнэ

Сагсан бөмбөгийн ертөнцийг шуугиулдгаараа зартай Лавар Болл гурван хүү нь бүгд удахгүй “Лос-Анжелес Лейкерс”-ийн тоглогчид болно хэмээн мэдэгдэж ээлжит шуугианаа тарьсан байна.

“Тэд “Лейкерс”-т эргэн ирнэ. Баттай эх сурвалжийн мэдээлэл шүү, одоохондоо битгий хүнд хэлээрэй. Эцэст нь гурвуулаа “Лейкерс”-ийн тоглогчид болно” гэж “томорчээ”.

Ах дүү гурвын хамгийн ахмад нь болох Лонзо 2017 оны драфтын хоёрдахь сонголтоор “Сахиусан тэнгэрүүдийн хот”-ын тоглогч болж хоёр улирлыг тус багт өнгөрүүлсний эцэст 2019 онд “Нью-Орлеан Пеликанс” багт солилцоогоор ирсэн билээ.


Онцлох мэдээ: