Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа

2020 оны 04 сарын 30
Д.Трамп: БНХАУ Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа
Д.Трамп Цагаан ордны Зууван танхимд “Reuters” агентлагт ярилцлага өгөх үеэрээ ийнхүү хэлжээ. Мөн тэрбээр АНУ-д 60 мянга гаруй хүн нас барахад хүргэсэн цар тахалд БНХАУ-ыг буруутгасан байна. Мөн цар тахлын улмаас АНУ-ын эдийн засаг уналтад орж, түүний улиран сонгогдох боломж буурсан гэв.
 
АНУ-д вирус тархахаас урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг эртнээс хэрэгжүүлээгүй гэх шүүмжлэлд өртөөд буй Бүгд найрамдах намын Ерөнхийлөгч тэрбээр, БНХАУ коронавирусний талаар дэлхий дахинд илүү эрт мэдээлэх ёстой байсан гэж ярьжээ. Ерөнхийлөгчөөс БНХАУ-ын эсрэг ямар нэгэн арга хэмжээ хэрэгжүүлэх эсэх талаар лавлахад, миний хийж чадах маш олон зүйл бий гэж хариулсан байна.
“БНХАУ намайг өрсөлдөөнд ялагдуулахын тулд чадах бүхнээ хийнэ. Бээжин худалдаа болон бусад асуудалтай холбоотой шахалтыг сулруулахын тулд Жо Байдены ялалтыг илүүд үзэж байгаа. БНХАУ-ын эрх баригчид өөрсдийгөө гэм буруугүй болгохын тулд байнга олон нийтийн харилцааг ашигласаар ирсэн” гэж Д.Трамп хэлсэн байна. 
 

Онцлох мэдээ: