“Челси”-гийн удирдлагууд Жиру, Виллиан нарт “томров”

2020 оны 03 сарын 26
“Челси”-гийн удирдлагууд Жиру, Виллиан нарт “томров”

Лондон хотын багийн удирдлагууд коронавирусийн халдварын улмаас үүсээд байгаа тодорхой бус нөхцөл байдлаас болж зарим нэг тоглогчидтой хийж буй гэрээ сунгах хэлэлцээрүүдийг түр хугацаагаар зогсоосон байна.

Жигүүрийн хагас хамгаалагч Виллиан болон довтлогч Оливье Жиру нартай хийх шинэ гэрээний уулзалтуудыг түр хойшлуулжээ. Мөн хаалгач Вилли Кабальеро болон довтлогч Педро нарын гэрээ ч энэ зун дуусч байгаа билээ.

Премьер лигийн тоглолтууд эргэж эхлэх тов гарсны дараа л тоглогчидтой хийх хэлэлцээрүүдээ сэргээх гэнэ.

Эдгээр тоглогчдын гэрээ зургаадугаар сарын 30-нд дуусгавар болно.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: