Дээд шүүхээс Б.Амархүүд оноосон хоёр жил хорих ялыг хэвээр үлдээжээ

2020 оны 03 сарын 25
Дээд шүүхээс Б.Амархүүд оноосон хоёр жил хорих ялыг хэвээр үлдээжээ

Дуучин Б.Амархүүд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн аравдугаар сарын 29-нд Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд болсон билээ. Шүүхээс Б.Амархүүг мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг худалдаалах зорилгогүйгээр хууль бусаар бэлтгэсэн, хадгалсан хэрэгт буруутгаж хоёр жилийн хорих ял оноосон.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд /2019.12.17/ Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолтой (Хоёр жилийн хорих ял) Б.Амархүүд холбогдох хэргийг шүүгдэгч Б.Амархүү болон түүний өмгөөлөгчдийн хүсэлтээр хянан хэлэлцсэн.

Улмаар давж заалдах шатны шүүх Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Амархүүд оногдуулсан хоёр жил хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, хэргийг Хан-Уул дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр дамжуулан, Нийслэлийн прокурорын газарт буцаасан юм.

Тэгвэл Нийслэлийн прокурорын газраас давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэн байдаг. Харин Улсын Дээд шүүхэд Б.Амархүүд холбогдох хэргийг хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Өөрөөр хэлбэл, Б.Амархүүг үргэлжлүүлэн ялыг нь эдлүүлэх шийдвэрийг гаргажээ.


Онцлох мэдээ: