ҮСБХ аваргаа есдүгээр сард тодруулна

2020 оны 03 сарын 25
ҮСБХ аваргаа есдүгээр сард тодруулна

Есдүгээр сарын 6-нд болох Хөдөлмөрийн баярын өдрөөр Үндэсний сагсан бөмбөгийн холбооны энэ улирлын плей-офф дуусч, аваргыг тодруулж магадгүй хэмээн ESPN сувгийн мэдээлэгч Эдриан Вожнаровски мэдэгдсэн байна.

ҮСБХ-ны удирдлагууд болон тоглогчдын үйлдвэрчний эвлэлийн хэн хэн нь энэ улирлыг цуцлахыг хүсэхгүй байгаа учраас энэ товлосон хугацаанаас ч хойшилж, энэ ондоо заавал дуусгаж магадгүй гэнэ.

Хэрэв есдүгээр сарын 6-нд дуусгахыг хүсч байгаа бол улирлын үлдсэн тоглолтууд долоодугаар сарын нэгнээс өмнө эхлэх ёстой бөгөөд үүнээс өмнө багууд бэлтгэлдээ гарсан байх ёстой аж.

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: