Хоёр улс олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

2020 оны 03 сарын 24
Хоёр улс олимпод оролцохгүй гэдгээ мэдэгдлээ

Дэлхий дахинаа тархсан коронавирусын цар тахалтай холбоотойгоор 2020 оны Токиогийн олимп болох эсэх нь тун эргэлзээтэй байна. Япон улсын зүгээс олимпыг цуцлахгүй гэж мэдэгдээд байгаа хэдий ч улс орнууд эхнээсээ оролцохгүй гэдгээ илэрхийлж эхэллээ.

Тодруулбал хэд хоногийн өмнө Канад улс олимпод тамирчдаа илгээхгүй гэж мэдэгдээд байсан бол өчигдөр Австрали улс мөн тамирчдаа илгээхгүй хэмээжээ.

Тухайн улсууд олимпыг 2021 онд зохион байгуулахыг хүссэн бөгөөд Олон улсын олимпын хороо энэ талаарх шийдвэрийг дөрвөн долоо хоногийн дотор гаргахаар болжээ. 


Онцлох мэдээ: