Өнгөрсөн долоо хоногт 5 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

2020 оны 03 сарын 24
Өнгөрсөн долоо хоногт 5 эрүүгийн хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлэв

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэс өнгөрсөн долоо хоногт буюу 2020 оны 3 дугаар сарын 16-20-ны өдрүүдэд гэмт хэргийн шинжтэй 64 гомдол, мэдээлэл хянан үзсэнээс 4 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээх, 2 гомдол, мэдээлэлд бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргаж шийдвэрлэсэн байна.

Эрүүгийн 515 хэрэгт хэрэг бүртгэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулснаас 5 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт, 13 хэрэг бүртгэлтийн хэргийг хаах саналтайгаар прокурорт шилжүүлж 497 эрүүгийн хэргийн үлдэгдэлтэй байгаагаас хэрэг бүртгэлтийн 432, мөрдөн байцаалтын 65 хэрэг байна.


Онцлох мэдээ: