Жей Ло гоолиг биеэ гайхуулав

2020 оны 02 сарын 18
Жей Ло гоолиг биеэ гайхуулав

Холливүүдийн од, 100 талыг насалчихаад байгаа дуучин, жүжигчин бүсгүй Женнифер Лопес (Jennifer Lopez) усны хувцастай гэрэл зургаа цахим хуудсандаа оруулж шүтэн бишрэгчдээ баярлуулсан байна.

Дуучин бүсгүйг фитнесийн “хэнээтэн” гэдгийг бүгд мэднэ. Энэ удаа ч гэсэн Жей Ло дасгал сургуулилтынхаа зав чөлөөгөөр фэнүүддээ бэлэг барихаар шийдэж, бэлтгэлийн хувцсаа тайлж шидэн, усны хувцас эгэлдэрлээд толины өмнө зогсон өөрөг зургаа авчээ.

Зургийнх нь дор шүтэн бишрэгчид нь “Төгс төгөлдөр”, “Гал цог”, “Секс бөмбөг”, “Тавин настай гэхэд итгэмээргүй юм, гучтай надад ийм гоё бие хаа байхгүй” зэрэг магтаалын үгсийг харамгүй бичиж үлдээсэн байв.

 

Эх сурвалж www.wikimon.mn


Онцлох мэдээ: