Өнөөдөр болох үйл явдлууд

2020 оны 02 сарын 18
Өнөөдөр болох үйл явдлууд

Хоёрдугаар сарын 18-нд болох үйл явдлын тойм:

10.00 цагт ГХЯ-ны Зөвшилцөл танхимд БОАЖ-ын Н.Цэрэнбат, Гадаад харилцааны дэд сайд Б.Батцэцэг, Сангийн дэд сайд Х.Булгантуяа нар цаг үеийн асуудлаар мэдээлнэ. Утас: 91910031, 88054040

10.00 цагт ЦССҮТ-д МоАХ-ны гишүүд цусаа өгнө. Утас: 99190666

11.00 цагт Эрүүл мэндийн яамнаас коронавирусний асуудлаар өөрийн байрандаа мэдээлнэ. Утас: 99179899

11.00 цагт Нийслэлийн Хэвлэл, мэдээллийн төвд Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, НМХГ, НЭМГ-аас худалдаа үйлчилгээний 10 мянган аж ахуйн нэгжид ариутгал хийх талаар мэдээлнэ. Утас: 88109320

11.30 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д “Иргэдийн шударга шүүх” ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.

11.30 цагт “Үнэн” сонины байрны баруун талд иргэний нийгмийн байгууллагууд нэгдэн Төрийн тусгай хамгаалалтын албаны даргад шаардлага хүргүүлнэ. Утас:99105845

12.00 цагт БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яаманд БХЯ, “Монгол цэргийн нэгдсэн холбоо”, ШШГЕГ, Цэргийн төв эмнэлэг,  ХХЕГ, ОБЕГ-аас 333 мянган юань хандивлана. Утас: 89999926

12.00 цагт “Үндэсний мэдээллийн төв”-д "Монголд бид үйлдвэрлэв" ТББ-аас цаг үеийн асуудлаар мэдээлнэ.


Онцлох мэдээ: